Таны дараагийн
том сорилт.
Хиймэл оюуны улсын III олимпиад · 2027 оны олон улсын олимпиадын сонгон шалгаруулалт.
Оролцох замнал
- 01
2026.09.07 — 09.27
Бүртгэл
ЕБС-ийн 8–12 дугаар ангийн сурагчид. 9 дүгээр сарын 27-ны 24:00 цагаас өмнө бүртгүүлнэ.
- 02
2026.10.01 — 12.03
Онлайн шалгаруулалт
Kaggle платформ дээр 3 бодлого бодно. Нийлбэр оноогоор эхний 30 сурагч дараагийн шатанд шалгарна.
- 03
Товыг цахим шуудангаар зарлана
Танхимын шалгаруулалт
МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуульд 2 өдөр үргэлжилнэ.
- 04
Бэлтгэл, сорил, бүсийн олимпиад
Олон улсын багийн сонгон шалгаруулалт
Эхний 8 сурагч бэлтгэлд хамрагдана. Явцын сорил болон бүсийн олимпиадын үр дүнгээр 4 сурагчийг сонгоно.
Онлайн шатны хуваарь
| Бодлого | Хугацаа |
|---|---|
| Машин сургалт | 10.01 — 10.21 |
| Аудио дохио боловсруулалт | 10.22 — 11.11 |
| Компьютерийн хараа | 11.12 — 12.03 |
Хуваарийг MAIO 2027 удирдамжийн дагуу оруулав. Танхимын шатны огноо хараахан зарлагдаагүй.
Түгээмэл
асуултууд.
Оролцохын өмнө мэдэх зүйлс.
Хэн оролцож болох вэ?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн сурагчид оролцоно. Онлайн шат нь бүртгүүлсэн бүх сурагчдад нээлттэй.
Улаанбаатараас өөр газраас оролцож болох уу?
Болно. Эхний шат Kaggle платформ дээр цахимаар явагдана. Харин танхимын шат МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуульд зохион байгуулагдана.
Тусгай компьютер эсвэл GPU хэрэгтэй юу?
Оролцогчид өөр өөр үзүүлэлттэй компьютер ашиглаж болно. Тэмцээнд Kaggle болон Jupyter notebook орчин ашиглана. GPU орчны хязгаар, зөвшөөрөгдөх сан болон хэрэгслийн дэлгэрэнгүйг удирдамжийн 4 дүгээр хэсгээс үзээрэй.
AI туслах ашиглаж болох уу?
Танхимын шатны эхний өдөр AI туслах ашиглахгүй, бие даан бодно. Хоёр дахь өдөр зөвхөн зохион байгуулагчийн бэлтгэсэн AI туслахыг ашиглана. Бусад хэрэгсэл, загвар, нэмэлт өгөгдлийн зөвшөөрлийг удирдамжаас шалгана.
Шалгаруулалт, шагналын зарчим юу вэ?
Онлайн шатнаас эхний 30 сурагч танхимын шатанд шалгарна. Танхимын шатанд 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль олгоно. Эхний 8 сурагчийг олон улсын олимпиадын бэлтгэлд хамруулж, цааш 4 сурагчийг сонгоно.
Асуух зүйл гарвал хаана хандах вэ?
Зохион байгуулах комисс: tsolmonz@num.edu.mn · 9111 8283. Бүртгэл илгээсний дараах мэдэгдлээ Google Forms болон мэйл хаягаасаа шалгаарай.